"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
Манай гаригийн хамгийн нарийхан суваг
Хөлөг онгоцны замыг богиносгох, далай, нуурыг холбон суваг барих нь далайн орнуудын уламжлал. Грекийн Коринфийн суваг бол манай гаригийн хамгийн нарийн, хамгийн аюултай суваг. Энэ суваг Коринфийн буланг Сарони, болон Пелодоннийтай холбогдог.
Энэ сувгийг хэдэн мянган жилийн өмнө тавихаар эхлүүлсэн нь техник, технологи хөгжөөгүй үед аргагүйн эрхэнд ийм нарийн хийсэн гэдэг.
Хамгийн эхлээд манай эриний 7 дугаар зууны үед эзэн хаан Периандр ийм суваг байгуулж, булангийн усан дээгүүр гүүр тавихаар зураг гаргасан ч энэ мөрөөдлөө биелүүлж чадаагүй гэнэ.
Дараа нь Деметрий Полиоркитис, Юлий Цезарь, Калигула болон Хэдриан нар бас л үүнгийг хийхээр төлөвлөж байсан ч инженерүүд, бас цаг хугацаа хүрэлцсэнгүй өнгөрч.
Ингэсээр манай эриний 67 онд Нероны үед л арай гэж газар шорооны ажил эхэлжээ.
1830 онд грекийн амбан захирагч Каподистрий энэ ажлыг үргэлжлүүлэхээр бодож байсан ч санхүүгийн бэрхшээлээс болоод мөн л гавьтай явсангүй.
Эцэст нь 1882 онд австрийн генерал Этьен Тирр 30 сая франкийн хөрөнгө оруулж байж дэлхийн хамгийн нарийн сувгийг бариулж эхэлжээ. 1890 онд дахиад таван сая франкийн хөрөнгө шаардлагатай болсон байна.
Ингэсээр 1983 оны аравдугаар сарын 28-нд Коринфиний сувгийг нээжээ.
6,3 км урттай, найман метрийн гүн энэ суваг хамгийн өргөн газраа 25, нарийн газраа 21 метр юм байна.
Олон зууныг дамжин барьсан энэ сувгийн ачаар грекчүүд 340 км замыг хэмнэдэг гэнэ.
Гэхдээ Коринфиний суваг маш их эрсдэлтэй. Хэргийн гол нь чичирхийллийн идэвхтэй бүсэд оршдог энэ суваг газар хөдлөлөөр сүйрч мэднэ. 1923 оны хүчтэй газар хөдлөлөөр гэхэд л сувгийн хананаас усанд 40 мянган шоо метр шороо унасныг гаргаж цэвэрлэхэд бүтэн хоёр жил зарцуулж байжээ.

0 Сэтгэгдэл