Алмаазан ээмэг 58 сая долларын үнэд хүрчээ
2017 оны 5 сарын 18
Женев хотод саяхан болсон дуудлага худалдааны үеэр хос алмаазан ээмэг 58 сая долларын үнэд хүрч, дэлхийн дээд амжилт тогтоожээ.


“Аполлон ба Артемида” гэдэг лийрэн хэлбэртэй хос ээмэгний нэг бүр нь бараг 16 карат жинтэй аж.

Ээмэгний алмаазыг Өмнөд Африкаас олборлосон бөгөөд Артемида нь ягаан, Аполлон нь хөх цэнхэр өнгөтэй.

“Sotheby"s” дуудлага худалдааны ордны мэдэгдсэнээр, ийм өнгөтэй алмааз тун ховор байдаг гэнэ.

Ээмгийг нэрээ нууцлахыг хүссэн нэгэн хүн худалдан авчээ.

Аполлон болон Артемида нь үнийн хувьд эрс ялгаатай аж. Хөх цэнхэр өнгөтэй Аполлон нь 42.5 сая долларын үнэд хүрсэн бол ягаан өнгөтэй Артемида нь 15.5 сая доларын үнэд хүрчээ.

Гэхдээ энэ ээмгийг  70 сая долларын үнэд хүрнэ гэж мэргэжилтнүүд тооцоолж байсан гэнэ.

Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.