"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
Бид бүтээгдхүүн оруулж ирэхдээ 5,0 хувь, гадагш гаргахдаа 49-65 хувийн татвар төлдөг
УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо хуралдлаа. Тус хорооноос жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг санаачлан, батлуулсан байна. Үүнтэй холбоотойгоор жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас мөн чөлөөлүүлэхээр салбарын яамтай хамтран ажиллаж байгаа аж.
Жижиг дунд үйлдвэрийн эрх зүйн орчныг сайжруулах үүднээс БНСУ, АНЭУ, БНСВУ, Канад Улс, БНЧУ-ын Элчин сайд нартай уулзаж жижиг, дунд үйлдвэрийн хөгжил, хууль эрх зүйн орчны талаар туршлага судалж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон хэмээн УИХ-ын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатар мэдээлэв.
Мөн Баянгол дүүрэгт “Шилдэг бизнес төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд залуусыг бизнест уриалсан, гарааг нь эхлүүлэх ажил хэмээн үзэж байна. Ингээд ХХААХҮЯ-тай хамтран уг төслийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Үүнээс гадна Худалдааны хуулийг өөрчлөх, амжилттай ажиллаж буй жижиг, дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах ажлыг тогтмол зохион байгуулах шаардлагатай хэмээн тус дэд хорооны дарга үзэж байгаа юм.
Монгол Улсад өнөөдөр 126,560 аж ахуйн нэгж бүртгэлтэй. Үүний 64301 нь үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тэдгээрийн 51917 аж ахуйн нэгж нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч байна. Ийм учраас тус салбарт нийт ажиллах хүчний 67 хувь буюу 719 мянган хүн ажиллаж буй юм. Энэ салбар одоогоор ДНБ-ний 17.8 хувь, экспортын бүтээгдэхүүний 2.3 хувийг үйлдвэрлэдэг судалгаа бий. Жижиг дунд үйлдвэрлэгчдийг ажилчдынх нь тоогоор авч үзвэл 85 хувь нь 1-9 хүртэл, долоон хувь нь 10-19 хүртэл, 5.2 хувь нь 20-49 хүртэл, 2.8 хувь нь 50-иас дээш тооны ажилтантай байна.
Борлуулалтын орлогын хувьд борлуулалт хийгээгүй 4837, 30 гаруй мянга нь 50 хүртэл сая төгрөгийн борлуулалттай байгаа аж.
Монгол Улсын хүнсний нийт үйлдвэрлэл 2016 онд 1.7 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх жилээсээ 5.4 хувиар өссөн үзүүлэлт. Харин ноос ноолуур, арьс шир, мод модон тавилга, бэлэг дурсгал зэрэг 14 чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хөнгөн үйлдвэрлэл 9.9 их наяд төгрөгт хүрч 14.1 хувиар өсөв. Хөнгөн үйлдвэрлэлийн гол түүхий эд нь мал аж ахуйн гаралтай. Иймд энэ онд ноолуур 9400, ноос 29000 тонн, арьс шир 14 сая ширхгийг бэлтгэх төсөөлөл гарлаа.
Манай дотоодын үйлдвэрлэгчид Орост бараа, бүтээгдэхүүнээ экспортолход гаалийн албан татвар нь 65 хувь байгаа юм. Тэгвэл Хятадад боловсруулсан бүтээгдэхүүнд 49 хувь хүртэл татвар ногдуулах юм. Гэтэл манай улс эдгээр орноос авч буй импортын бараа бүтээгдэхүүнд гаалийн албан татвар 5 хувиар ногдуулж байна.

0 Сэтгэгдэл