Засгийн газар тогтоолоо өөрчилж “МАК”-тай гэрээ байгуулжээ
2017 оны 5 сарын 18
А.ЦАГААН

 Өнөөдөр АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай мэдээлэл хийлээ. Тэрээр МАН-ын нэг гишүүн ажлын хэсгийн дүгнэлтийн талаар бидэнд мэдээллэсэн. Энэ мэдээллийг олон нийтэд хүргэж байна гэсэн юм.

“Улс орон даяар хулгай цагаандаа гарлаа. Өмнө нь тендер нэрээр мөнгө завшдаг байсан бол одоо концесс гэсэн нэрийн дор мөнгө идэхээр улайрч байна. Нийт найман концессын 807 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа. Засгийн газар 2016 оны 37 дугаар тогтоолоор 2018 оны төсвийн жил хүртэл барих шилжүүлэх буюу концессээр гэрээ хийхгүй гэсэн тогтоол гаргаж байсан.  Гэвч уг тогтоолыг Оюутолгой, цагаан суварга МАК-тай холбоотой концесс байгуулах зөвшөөрлийг өөрсдөө өгсөн. Энэ нь өөрсдөө тогтоолоо зөрчиж МАК-тай гэрээ хийсэнг харуулж байна” хэмээв. Түүнчлэн дээрх концессуудыг ам.доллараар гэрээ хийхээр тусгасан байсан аж. Уг нь, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа  аж ахуйн нэгжүүд төгрөгөөр тооцоо хийнэ гэсэн хуультай. Гадны компаниудтай манайхтай  гэрээ хийхдээ эрсдэлээ хамгаалж ам.доллараар гэрээ хийдэг. Гэтэл Засгийн газрын гишүүдийн  компани  Засгийн газартай ам.доллараар гэрээ хийх төсөл оруулаад байгаа гэнэ. Тэгэхээр Засгийн газар эхлээд МАК-ийн хууль зөрчилтийг арилгах зорилгоор өмнөх тогтоолдоо нэмэлт оруулж, дараа нь бусад сайд нар болон  гишүүдэд концесс хувааж “найрлах” боломж олгожээ.

  Үүний “гайгаар” манай улсад зөвхөн 2020 онд гэхэд 327.3 тэрбум төгрөг, 2021 онд 216.2 тэрбум төгрөг, 2020 оны төсөвт 540 тэрбум төгрөгийн ачаалал өгөх “хулгайг” МАН-ынхан хийх гэж байгааг тэрээр дуулгалаа. Иймээс эрх баригчид ингэж дураараа аашилж байгааг АН-ынхан зүгээр хараад суухгүй. Холбогдох байгууллагуудад нь хандана гэсэн юм.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.