Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ зуныг байгаль цаг уурын маш хүнд улирал болно гэв

Бүр өнгөрсөн оноос эхэлсэн байгаль цаг уурын өөрчлөлт, хэвийн бус үзэгдлүүдээр дүүрэн аймшигтай зун биднийг хүлээж байна гэж Дэлхийн цаг уурын байгууллагын шинжээч, эрдэмтэд хэлж байна. 2017 оны эхний арав хоног гэхэд манай гариг дээр маш их халуун, зарим газарт хэт хүйтэн болж л байсан. Хоёрдугаар сар гэхэд зөвхөн АНУ-д гэхэд л цаг уурын 11 мянган дээд амжилт бүртгэсэн байна. Австралид хэт халуун болсон бол Хойд Африкт маш хүйтэрсэн. Цаашид яах бол.....

Перуд болох үерийн тухай эрдэмтэд сануулж байсан, үнэхээр болж хэдэн зуун хүн амь алдсан. АНУ-д тахианы өндөг шиг мөндөр орж ихээхэн сүйрэл авчирсан.
Энэ байдал ирэх зун ч гэсэн үргэлжилнэ, хүмүүс бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж эрдэмтэд анхааруулж байна. Энэ нь ган гачиг, үерээс гадна дэлхийн дулаарлаас шалтгаалаад Арктикийн флор, фаун үгүй болж мөс хайлах явдал болох нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан