Хятадад “утаа үнэрлэж, амтлагч” албан тушаал бий боллоо
2017 оны 5 сарын 19
Хятадын Хэбэй мужийн хүрээлэн байгаа байгаль орчны хяналтын төв агаарын бохирдол хэт ихэссэнтэй холбогдуулаад “Утаа үнэрлэж, амтлагч” гэдэг тусгай албан тушаал бий болгон хүмүүс авч эхэлжээ. Шицзячун хотод хэд хэдэн ийм ажилтан орон нутгийн захииргаанаас зөвшөөрөл аваад ажилдаа орсон гэнэ.

Хэдийгээр орчин үеийн төрөл бүрийн техник байгаа ч гэсэн нэг ч төхөөрөмж агаарын блохирдол, утааны байдлыг яг хүн шиг тодорхойлж чадахгүй гэж Төвийн ажилтнууд үзсэнээс ийм шийдэлд хүрсэн байна.

Ийм нарийн тусгай мэргэжлийн ажилтнууд амны хаалт зүүхгүйгээс гадна, хурц хоол идэхгүй бас үнэртэн гоо сайхны бүтээгдхүүн хэрэглэхгүй байх ёстой гэнэ.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.