Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

CNN: Солонгосын хойг руу АНУ хоёрдахь нисэх онгоц тээгчээ илгээлээ

Умард Солонгос өнгөрсөн ням гарагт дахин баллистик пуужин туршиж энэ бүс нутгийн байдал хурцадсантай  холбогдуулан АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин нисэх онгоц тээгч “Рональд Рейган” хөлгөө илгээлээ гэж Пентагоны эх сурвалжаас авснаа CNN агентлаг мэдээлсэн байна.
Рональд Рейган хөлөг үүний өмнө тэнд очоод байсан “Карл Винсон” хөлөгтэй хамтран  сургуулилт хийх юм.
Ням гарагийн шөнө Умард Солонгосын харваж туршсан баллистик пуужин 30 минут нисээд 800 км зам туулж Япон тэнгис дэх япоын эдийн засгийн онцгой бүэсд унасан юм. Энэ пуужин 2000 км-ийн өндөрт хөөрсөн нь анх удаагийн тохиолдол гэж ria.ru сайтад мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
2000км-н өндөр гэдгийг юу гэж ойлгох вэ. туулсан замаасаа хамаагүй их өндөр байхийм
Хамгийн их уншсан