Япон хаан ширээг залгамжлагчид нь шилжүүлэх хууль өргөн барьжээ
2017 оны 5 сарын 19
Японы эзэн хаан Акихитогийн титмийг залгамжлагчид нь шилжүүлэн өгөх тухай хуулийн төсөл боловсруулснаа Японы Засгийн газар өргөн барилаа гэж Куодо агентлаг мэдээллээ.
Өргөн барьсан хуулийн төслийг парламент өнөөдрөөс  хэлэлцэж эхэлнэ гэнэ.

Хаан ширээ шилжүүлэх ёслолыг 2018 онд хийхээр хуулийн төсөлд тусгасан байна.
Өдгөө 83 настай эзэн хаан Акихито 2016 оны наймдугаар сард өндөр насны улмаас хаан ширээгээ залгамжлагчдаа шилжүүлэх хүсэлтээ гаргасан юм. Түүнийг том хүү Нарухито нь залгамжилна.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.