Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүний хамгийн аз жаргалтай байдаг насыг эрдэмтэд тодорхойллоо


Лондонгийн улс төр, эдийн засгийн сургуулийн эрдэмтэн мэргэжилтнүүд судалгаа хийсний дүнд хүний хамгийн жаргалтай нас бол 23, мөн 69 гэж тогтоолоо хэмээн Brit.co хэвлэл дамжууллаа.

Эрдэмтэд үүнийг тодорхойлохын тулд 17-85 насны 23 мянган хүнмий жаргалтай үеийн нь мэдээллийг цуглуулж задлан шинжилсэн байна. Эрдэмтэд энэ хүмүүсийг таван үе шаттайгаар хоёр удаа асуулгад хамруулахад хүмүүс дээрх хоёр насыг хамгийн жаргалтай үе гэж нэрлэжээ.

23 насанд бол хүмүүс карьер албан тушаалаа эхэлж, их эрх чөлөөтэй байж өөрийн төлөвлөгөө, санаануудыг ажил хэрэг болгох боломжтой байдаг гэжээ.

Харин 69 насанд бол тэтгэвэрт гараад ажил хөдөлмөр эрхлэхгүй чөлөөтэй байж дураараа амьдардаг учраас аз жаргалтай байдаг гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан