"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
Италид муур булаацалдсан зарга шүүхэд хүрчээ
Италийн умар нутгийн Лигури мужийн Генуи хотын нэгэн айлын муур хоёр нутагтан болж хөрш хоёр айлд ээлжлэн хонодог байсан нь бүр хэрүүл маргаан болж шүүхэд хүртэл заргалдахад хүргэжээ.
Нэгэн айлын хоёр жил тэжээсэн дөрвөн настай муур гэнэт л хөршийнд нь хоноод байх болжээ. Уг нь эхний эзнийдээ байхдаа Бантик нэртэй байсан бол хөрш шинэ эзэд нь Текила гэж нэрлэдэг болсон гэнэ.
Ийн муур эхний эзнийдээ өдөр нь байгаад шөнө нь хөршийнд нь хоноод байдал хэвийн үргэлжилж байтал хоёр дахь эзэн эмэгтэй нь муурыг бүр өөрийн болгож авахаар шийдэж, үүнээсээ болоод хоёр эзэн өөр зуураа муудалцаж. Муурын жинхэнэ эзэн эмэгтэй хөршийгөө муур хулгайллаа хэмээн шүүхэд өргөдөл өгснөөр орон нутгийн поркурор шийдвэр гаргаж муурыг хуучин эзэнд нь өгөхөөр болсон байна.
Хоёр дахь эзэн зүгээр ч нэг буугаад өгөхийг бодсонгүй шүүхийн шийдвэрийг давж заалдан дээд шатны шүүхэд нь өргөдөл өгсөн байна. “Шүүхийн тогтоосноор бол муурын эрүүл мэндийн дэвтэр нь эхний эзэн гээд байгаа эмэгтэйд байсан тул муурыг хулгайлсан байна гэж үзсэн. Ингээд л муурыг эзэнд эргүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн” гэж хэвлэлийн мэдээнд дурджээ.
“Муурын төлөөх зарга, тулаан” одоохондоо эцэс болоогүй эмэгтэйчүүд муурыг өөрийн гэж зүтгээд Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын шийдвэрийг хүлээж байна.

0 Сэтгэгдэл