Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчийн сонгуульд нам, нэр дэвшигч нийлээд 10,8 тэрбум төгрөг зарцуулна

Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нэг хүн өөрөө 3,9 тэрбум, нэр дэвшүүлсэн намаас нь 6,9 тэрбум төгрөг нийтдээ 10,8 тэрбум төгрөг зарцуулна гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэлж байна.

Ингэхээр энэ жилийн Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд гурван нам хүнээ дэвшүүлсэн болохоор нийт дүнгээрээ 32,4 тэрбум төгрөгийг сонгуулийн сурталчилгаа бусад арга хэмжээнд зарцуулах нь.

Харин 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг Сонгуулийн Ерөнхий Хорооноос нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг 3 тэрбумаар, намынхыг 5.1 тэрбум төгрөгөөр тогтоож байсан юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан