Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орос-монголын хамтарсан “Сэлэнгэ-2017” хээрийн сургууль болно

ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үд хотноо монгол-оросын цэргийн хамтарсан “Сэлэнгэ-2017” хээрийн сургуулийн бэлтгэл ажлын талаарх хоёр орны зэвсэгт хүчний бага хурал болж өндөрлөсөн байна.

“ОХУ-ын ерөнхий цэргийн Дорнод тойргийн болон Монгол Улсын зэвсэгт хүчний удирдлага энэ хээрийн сургуульд нийтдээ мянга хүртэлх цэргийн албан хаагчдаа оролцуулахаар шийдвэрлэлээ” гэжэ цэргийн Дорнод тойргийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. Цэргийнхэн мөн Монгол Улсын хил нэвтрэх дэглэмийн талаар харилцан тохиролцжээ.

Хууль бус зэвсэгт бүлэглэлийг говийн нөхцөлд устгах арга ажиллагааг сургуулилах “Сэлэнгэ-2017” хээрийн сургууль Монгол улсын нутаг дэвсгэр дэх цэргийн нэгэн полигонд наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 9-ний хооронд болох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан