Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ихэнх нутгаар дулаарч, нийслэлд 24 градус дулаан

Нийслэл Улаанбаатар хот орчимд өнөөдөр үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 градус  дулаан байна.

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.

Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 26-31 хэм, говийн аймгуудын нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа голын саваар 23-28 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан