Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Британийн “Манчестр Арена”-д дэлбэрэлт болж 20 хүн амь алдлаа


Английн хамгийн томд орох “Манчестр Арена” цэнгэлдэх хүрээлэнд америкийн дуучин Ариана Грандгийн концерт болж байх үеэр хоёр ч удаа дэлбэрэлт болсны улмаас хамгийн багаар бодоход 20 хүн  амь алдан олон хүн бэртэж гэмтлээ гэж хууль хяналтын байгууллагын нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж хэвлэлүүдэд мэдэгдсэн байна.

22-ны орой болж байсан тоглолтын үеэр дуучин хамгийн сүүлийн дуугаа дуулж байхад хүчтэй дэлбэрэлтийн хоёр ч  чимээ гарахаар хүмүүс сандралдаж гарах хаалга руу зүтгээжээ.

Цагдаагийнхан хүмүүсийг цэнгэлдэх хүрээлэнгээс аль болох хурдан холдохыг зөвлөсөн бол үйл явдал болсон газарт саперууд ирсэн байна.


0 Сэтгэгдэл
19 хүн нас барж 50 гаран хүн шархдсан. Мөн бараг бүгд өсвөр насны хүүхдүүд байсан. Тоглолт тарахыг нь эцэг эхчүүд хүлээж байсан бөгөөд одоо хүртэл зарим хүүхдүүд олдохгүй сураггүй байгаа юм байна. Алан хядагч нь өөрийгөө золиосолсон ганц хүн байсан гэнэ.
Хамгийн их уншсан