Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үнэнч нохой гэмтсэн эзнээ тэврээд эмч ирэхийг хүлээж байжээ


Аргентины Баия-Бланка хотын 28 настай иргэн Йесус Хузе модны мөчир тайрч байгаад бэхэлгээ бүс нь тайлагдан хэдэн метрийн өндрөөс унаж бэртжээ. Түүний үнэнч нохой Тони газар хэвтээ эзнээ тэврээд түргэн тусламж иртэл алхам ч холдоогүй байна.

Эзнийхээ цээжин дээр хөлөө тавиад хэвтэж байгаа нохойн энэ зураг интернетийн сүлжээгээр тэр дороо тархжээ.

Хузе “хэдэн жилийн өмнө  гудамжнаас энэ нохойг олсон, одоо би түүнийгээ хүүгээ гэж нэрлэдэг. Энэ маань шүөнө ч гэсэн надаас алхам ч холддоггүй юм” гэж ярьсан байна.  Азаар залуу эмнэлэгт байгаа ч ноцтой гэмтэлгүй гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан