Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНХАУ манайд 2,6 тэрбум гаруй юанийн буцалтгүй тусламж өгнө


Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хятдад айлчилж “Бид нэг бүс нэг зам” олон улсын чуулга уулзалтад оролцоод ирсэн. Энэ үеэр БНХАУ-аас Монгол Улсад  2018-2020 онд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж олгохоор болжээ. 

Харин манай тал уг буцалтгүй тусламжийг  аль салбарт ямар хэлбэрээр авах саналаа хэлэх ёстой аж. Өөрөөр хэлбэл дээрх мөнгийг хэрхэн зарцуулахаа хараахан тохироогүй байна.

Үүнээс гадна манай улс энэ онд тус улсаас 350 сая юанийн буцалтгүй тусламж мөн авна. Уг мөнгийг  Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар тохирсон байна. Мөн өнгөрсөн авч ёстой байсан ч зарцуулах салбар, төслөө тохирч чадаагүй тул 300 гаруй сая юанийн тусламжийг аваагүй. Тэгвэл Засгийн газар энэ мөнгийг хилийн боомтуудыг тохижуулахад зарцуулахаар шийдвэрлэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан