Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манайд болох олон улсын бага хуралд Умард Солонгос оролцоно

Ирэх зургадугаар сарын 14, 15-ны өдрүүдэд “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаархи Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын IV бага хурал болно. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ГХЯ, Стратеги судлалын хүрээлэн хамтран зохион байгуулах энэ уулзалтад БНАСАУ-ын албаны хүмүүс оролцохоор болжээ. Энэ үеэр Солонгосын хойгт өнөөдөр үүсээд байгаа асуудлын талаар хэлэлцэх юм байна.       
                     
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сөны урилгаар энэ оны тавдугаар сарын 16-19 ны өдрүүдэд айлчлахдаа  БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч, Ардын дээд хурлын гадаад харилцааны хорооны дарга Ри Сү Ен нартай уулзахдаа энэ хэлэлцээрт урьсан юм байна.

2016 оны зургаадугаар сард Улаанбаатарт болсон III бага хуралд ОХУ, БНХАУ, АНУ, Энэтхэг, Өмнөд Солонгос, БНАСАУ, Япон, ХБНГУ, БНФУ, Авсрали, Монгол Улсаас гадна НҮБ болон Швейцарийн Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөл болох нийт 150 төлөөлөгч оролцжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан