Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Рок-н-роллын хаан”-ы нисэх онгоцыг худалдана


“Рок-н-роллын хаан” Элвис Преслигийн /1935-1977/ хувийн нисэх онгоцыг энэ долоо хоногт дуудлага худалдаанд оруулна гэж “GWS Auctions” дуудлага худалдааны компанийн цахим хуудсанд мэдээлжээ.

Алдарт дуучин болон түүний эцэг Вернон Пресли нарын өмч болох 1962 онд үйлдвэрлэсэн “Lockheed Jetstar” нисэх онгоцыг дуудлагаар худалдах юм. Уг нисэх онгоцоор эцэг хүү хоёр 35 гаруй жил нисчээ. Дуудлага худалдааны анхны үнийг 2-3,5 сая доллар гэж тогтоосон байна.

Нисэх онгоцны дотор талыг Преслигийн сонирхолд нийцүүлэн тусгайлан тохижуулсан аж. Онгоцны салоныг модоор доторлож, хамба хилэн буйдан, зузаан хивс тавьжээ. Хэдийгээр уг онгоцны анхны төрх байдал нь хэвээрээ боловч хөдөлгүүргүй аж. Энэ нисэх онгоцыг худалдаж авсан хүн түүнийг үзэсгэлэн болгож ашигласнаар олон сая долларын ашиг орлого олох боломжтой гэж  “GWS Auctions” компани үзэж байна.

Э.Преслигийн онгоцыг зарах дуудлага худалдаа 5 дугаар сарын 27-нд болох юм.

"Рок-н-роллын хаан"

Америкийн дуучин, жүжигчин, хөгжимчин байв. Түүнийг хүмүүс Элвис, "Рок-н-роллын хаан", "Хаан" гэхчлэн нэрлэдэг.

Пресли өөрийн дуучны замналаа 1953 онд эхэлж, кантри, ритм энд блюзийг рок хэв маягт оруулсан хэлбэртэй дуунуудаа олны хүртээл болгож эхэлжээ. Хар, цагаан арьстнуудын дуу хөгжмийн элементүүдийг хослуулж чадсан тэрээр тайзан дээр биеэ авч явах этгээд араншин, гайхалтай авъяасаараа ихэд алдаршсан юм.

1960-аад онд Пресли өөрийн 31 киноны ихэнхийг бүтээсэн бөгөөд тэдний ихэнх нь санхүүгийн хувьд ихээхэн амжилттай мюзиклууд байв[3]. 1973 онд Пресли анх удаа хиймэл дагуулын тусламжтайгаар олон оронд шууд дамжуулсан концертоо тоглож (Aloha from Hawaii), түүнийг нь дор хаяж 1 тэрбум хүн шууд үзсэн тооцоо байдаг[4].

Тэрээр хөгжмийн түүхэнд хамгийн амжилттай, хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг билээ. Элвис зүрхний өвчин, мансууруулах бодисын дон болон бусад шалтгааны улмаас дөнгөж 42-хон насандаа нас нөгчжээ.Түүний үйл хэргийг ганц охин Лиза Мэри Пресли гүйцээж байгаа юм.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан