Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Спортод ээлтэй ”Алтан Дорнод Монгол” АНУ-д оффистой боллоо


“Алтан Дорнод Монгол” группын захирал Т.Ариунболд спортод элэгтэй эрхмүүдийн тоонд зүй ёсоор багтдаг. Түүнийг залуу үеийн тамирчиддаа санаа сэтгэл тавин, захыг нь мушгин суудаг гэдгийг хэн хүнгүй мэддэг болжээ. Тус компаний дэргэдэх Алтан Дорнодын Дайчид клуб нь сагсан бөмбөг, бөх, боксын төрлийн тамирчдыг илүүтэй дэмжиж, хамтран ажилладаг. Үүний нэгээхэн тод жишээ бол Архангай Алтан Дорнодын Дайчид” баг билээ. Тус баг нь Үндэсний супер лиг 2016 оны аварга болсон чансаа өндөртэй баг.

 

Мөн Улсын Арслан Р.Пүрэвдагва энэ компанид харьяалагддаг бөгөөд бас л ардын хайртай хүү. Үүгээр ч зогсохгүй Н.Төгсцогт мэргэжлийн боксын дэвжээнд гарч чадсан хамгийн залуу боксчин болсон нь мөн энэ эрхэмтэй салшгүй холбоотой юм. Дурдаад байвал түүний ивээлд багтаж амжилттай яваа тамирчин дуусашгүй олон. Залуу хойч үеийнхнийг хамгийн сайн дэмжиж ажилладаг тус компаний хувьд АНУ-д шинэхэн оффисоо нээж үйл ажиллагаагаа тэлжээ. Энэ нь манай спортынхонд илүү сайхан боломж нээгдэж байгаа гэхэд хилсдэхгүй. Тамирчид маань зөвхөн эх орондоо бус харийн оронд ч нэрээ гаргах томоохон боломж бий болоод байгаад ихэд баяртай байгаа гэнэ. Дашримд дуулгахад Т.Ариунболд Жиужицү холбооны ерөнхийлөгчийн албанд сонгогдоод байгаа билээ.

PAPARATSI.MN


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан