Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Увс аймагт зам тээврийн осол гарч тувагийн хоёр иргэн нас барлаа

Увс аймгийн төв Улаангомоос хилийн Хандгайт боомт хүрэх замын 40 дэх км-т оросын Тувад 1987 онд төрсөн иргэний жолоодож явсан ВАЗ-21099 машин энэ 23-ны өдөр осолд орж Тувагийн таван зорчигчийн хоёр  нь газар дээрээ нас барсан хэрэг гарчээ. Арын суудалд сууж явсан тэр хоёр эмэгтэйн нэг нь 27, нөгөө нь 29 настай байсан байна.
Өөр хоёр зорчигч янз бүрийн гэмтэлтэй байсныг Улаангом хотын эмнэлэгт хэвтүүлсэн байна гэж ОХУ-ын Тува улсын ДЯЯ-ны хэвлэлийн алба мэдээлснийг оросын 17.мвд.рф сайт нийтэлжээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан