Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ компани Эрхүүгийн чиглэлд нислэг эхэлнэ

Монгол Улсын агаарын тээврийн МИАТ “Mongolian Airlines” компани Улаанбаатар-Эрхүү гэсэн чиглэлийн нислэг эхлүүлнэ гэж Эрхүү хотын агаарын тээврийн удирдах газрын хэвлэлийн алба лхагва гаригт хэвлэлийн бага хурал хийж мэдэгдсэнийг Эрхүү мужийн flashsiberia.com сайт мэдээлжээ.

“Монгол Улс, Эрхүү мужийн хоорондо  чиглэлийн нислэг бүр 1956 онд эхэлсэн ч энэ чиглэлд нисэх онгоц хүрэлцэхгүйгээс 2008 онд зогссон юм” гэж мэдээлэлд дурдсан байна. МИАТ компани энэ чиглэлд 120 хүний суудалтай Boeing-737 онгоц нисгэхээр төлөвлөж байгаа юм байна.

Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар гэсэн чиглэлд өнөөдөр монголын агаарын тээврийн AeroMongolia компанийн онгоц  нисч байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан