Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манчестерийн дэлбэрэлтийн үеэр орон гэргүйчүүд ч хүмүүст тусалжээ


Тавдугаар сарын 22-ны орой Их Британийн Манчестр цэнгэлдэх хүрээлэнд болж байсан Арианы Грандегийн тоглолтын үеэр дэлбэрэлт болоход орон гэргүй тэнүүлч эр Стив Жонс тэндээс холгүй гудамжинд унтаж байжээ. Бөмбөг дэлбэрээд хүмүүс бужигнаад эхлэхэд Стив нэрвэгдэгсдэд туслахаар гүйж хүрсэн байна. Тэрээр нэг жаалын гарт шигдээд байсан  ямар нэгэн хэлтэрхийг авахад тусалсан гэнэ.
Энэ тухайгаа тэрээр “Би орон гэргүй тэнүүлч болохоор чухам надад зүрх байдаг эсэхийг мэдэхгүй. Тэнд хүүхэд уйлаад л, хашгирч байсан болохоор би зүгээр л хар аяндаа зөнгөөрөө тэр бүхнийг хийсэн” гэж ярьжээ.

Орон гэргүй, өөр нэг тэнүүлч Крис Паркер бүр өөрөө хурц гэрэл гараад дэлбэрэлт болохыг харсан байна. Айж сандарсан хүмүүс рүү гүйж очоод газар унасан нэгэн эмэгтэйг өргөж авчээ. 60 настай тэр эмэгтэй түүний гар дээр амьсгал хураасан байна. “Тэр ердөө л гэр бүлийнхэнтэйгээ концерт үзэж байсан гэж хэлж амжсан. Би нулимсаа ч барьж чадаагүй” гэж ярьсан байна.

Дэлбэрэлтэд өртсөн хүмүүст зөвхөн энэ хоёр ч тусалсангүй, тэр хавийн оршин суугчид өрөө тасалгаагаа суллан сандарсан, шархдаж бэртсэн хүмүүсийг оруулж байсан бол таксины зарим жолооч нар хүмүүсийг гэрээд нь үнэгүй хүргэж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан