Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн мөнгийг хэмнэж Хүсний талоныг санхүүжүүлэх ОУВС-ын хөтөлбөр батлагдлаа


Т.ЖАНЦАН


Олон сараар дуншиж байсан ОУВС-ын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ыг тус сангийн захируулдын зөвлөл баталлаа. Энэ хөтөлбөр гурван жилийн хугацаатай хэрэгжинэ. Ингэснээр эхний ээлжинд тус сангаас 314.5 сая зээлжих тусгай эрх буюу 434.3 сая ам.долларын санхүүжилт орж ирэх ажээ. Эхний ээлжинд ОУВС-аас 27.9 сая зээлжих тусгай эрх буюу 38.6 сая ам.доллар Монголбанкны дансанд шууд байрших нь. Учир нь тус сангийн хөтөлбөр төсвийн алдагдалыг нөхөх бус төлбөрийн тэнцэлийг тогтворжуулахад зарцуулагдах юм. Өөрөөр хэлбэл уг мөнгийг Монгол Улсын худалдан авах, төлбөр тооцоо хийх чадварыг нэмэгдүүлэхэд зарцуулна гэсэн үг. Ийм учраас гадаад валютын нөөц нэмэгдэж олон улсын хөрөнгө оруулагчид, санхүүгийн зах зээлд манай улсыг эдийн засаг нь хүндхэн байгаа ч төлбөрийн чадвартай гэж эергээр харах юм. Монгол Улс 1991 онд ОУВС-гийн гишүүнээр элссэн. Үүнээс гадна АХБ, Дэлхийн банк, Япон, БНСУ төсвийн алдагдал нөхөх, төслийн санхүүжилтэд гурван тэрбум ам.доллар өгөхөөр хүлээгдэж байна. Мөн Хятадын Ардын банк, Монголбанктай байгуулсан 15 тэрбум юанийн своп хэлцэлийн хугацааг хамгийн багадаа гурван жилээр сунгахыг зөвшөөрсөн билээ. Ингээд нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц бүрдэж байна.

Уг хөтөлбөрт улирал тутамд үнэлгээ өгч үр дүнг нь тооцно. ОУВС-ын Монгол дахь суурин төлөөлөгч Нил Сакер “Монгол Улс дэлхийд эдийн засгийн хамгийн өндөр өсөлттэй бүс нутагт болон Хятадтай хил залгаа байршдаг. Ийм учраас хөрөнгө оруулалт татах давуу тал болно. Мөн бүс нутгийн орнуудаас санхүүгийн дэмжлэг авч чадсан. ОУВС-ын энэ хөтөлбөрийг Монгол Улсын ДНБ-тэй харьцуулбал хамгийн их хэмжээний санхүүгийн туслалцааны нэг юм. Хөтөлбөр хэрэгжсэнээр эдийн засаг богино хугацаанд тогтворжиж дунд, урт хугацаандаа хүртээмжтэй болно. Сүүлийн 15 жилд өндөр  өсч огцом буурч байгаа хөдөлгөөнийг таслан зогсооно. Ингээд цаашид жилд тогтмол найм хүртлэх хувийн өсөлттэй байх суурийг тавьж өгөх учиртай Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтарч дэвшүүлсэн зорилтоо бүрэн хэрэгжүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн хэлэв. Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Монгол Улсын эдийн засаг сэргэж эхэлсэн. Замын хөдөлгөөний дүрмээр ярьвал манай улсын эдийн засагт улаан гэрэл ассан байв. Тэгээд ОУВС-гийн хөтөлбөрт орох тухай тохиролцоход шар гэрэл ассан. Одоо хамтран хэрэгжүүлэх хөтөлбөр батлагдсан учраас ногоон гэрэл аслаа. Хөтөлбөр хэрэгжсэнээр татвар нэмэгдэхгүй. Татварын нэмэгдэлийг нийгмийн эмзэг бүлгийнхэнд дарамт болохгүйд анхаарна. Харин төрийн байгууллагуудад бүтцийн өөрчлөлт байнга хийж явна. Жишээ нь цэрэг, цагдаагын байгууллагаас хоёр хүн тэтэгвэрт гарахад нэг хүн ажилд авна. Энэ мэтээр шинэчлэлт хийж цомхон, чадварлаг төртэй болно” гэв.
Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр ямар ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг ОУВС-аас дараах байдлаар тодорхойлж байна.

Төсвийн бодлого
Төсвийн орлого зарлагын тохиргоо хийгдэж, эдийн засгийн өсөлт төсөөлж байгаа хэмжээнд хүрч сэргэнэ. Дотоод бондын хүү аажмаар хэвийн түвшинд хүрнэ. Төсвийн алдагдал буурснаар төлбөрийн чадвар сайжирч өрийн хэмжээ тогтвортой хэмжээнд очино гэж тооцож байна.

Мөнгөний болон ханшийн бодлого
Төв банкны тухай хуулийг шинэчлэн баталж Монголбанкны эрх үүргийн тодотгон засаглал, бие даасан байдлыг бэхжүүлэх болно. Мөнгөний бодлого ойрын үед хатуу хэвээр хадгалагдаж, валютын ханш уян хатан байх шаардлагтай.

Санхүүгийн салбарын шинэчлэл
Банкны системт эхний ээлжинд иж бүрэн үнэлгээ хийж банкуудын эрсдэл даах чадвар, санхүүгийн түвшинг тогтооно. Шаардлагатай бол дахин хөрөнгөжүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх зэрэг дараа дараагын алхам хийнэ. Зохицуулалт, хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлэх арга хэмжээ авна.

Өсөлтийг дэмжсэн бүтцийн шинэчлэл
Монгол Улс эрдэс баялгийн асар х нээцтэй. Иймд эдийн засагт уул уурхай гол салбар хэвээр байх болно. Гэхдээ хөдөө аж ахуй, аялал жуулчлал хөгжүүлэх асар их нөөц бололцоо бий. Хөтөлбөрийн хүрээнд өрсөлдөх чадварыг сайжруулахд чиглэсэн бүтцийн шинэчлэлтийн арга хэмжээнүүд хэрэгжүүлнэ. Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг дэмжих ажээ.

Нийгмийн халамж
Нийгмийн эмзэг бүлгийг хамгаалсан чухал арга хэмжээнүүд багтсан. Эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү анхаарна. Тухайлбал, “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг зорилтод бүлэгт илүү чиглүүлснээр хэмнэгдэх хөрөнгийг ядуу эмзэг бүлэгт зориулсан “Хүнсний талон” хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд зарцуулна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан