Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Төмөр:“Дэлхийн нууц товчоо” ном 9 эрдэнээр бүтээгдэж 20 гаруй хэл дээр хэвлэгдэнэ


Ирээдүйн 100 жилд Монгол төдийгүй Дэлхий дахинд тохиох үйл явдлуудыг зөгнөн бичиж, 9 эрдэнээр бүтээсэн “Дэлхийн нууц товчоо” хосгүй үнэт номын нээлт, дуудлага худалдаа 5 сарын 26-нд “Чингис хаан” зочид буудалд болох гэж буйтай холбогдуулан Философийн ухааны доктор Ph.D  О.Төмөрийг редакцдаа урьж энэхүү арга хэмжээний талаар тодруулга авлаа.

Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч манай редакцид зочилсонд баярласанаа илэрхийлье! “Дэлхийн нууц товчоо” номын талаарх товч мэдээллийг уншигчиддаа хүргэнэ үү.
Сайн байна уу? Энэхүү ярилцлага, тодруулгыг хүлээж байсан Монголын ард түмэн та бүхнийхээ амрыг эрэн мэндчилье.

Энэхүү бүтээл нь ирээдүйн 100 жилд Монголд төдийгүй дэлхий дахинд тохиох үйл явдлуудыг зөгнөн бичиж, дэлхийн ард түмний соён гэгээрэлд зориулан 9 эрдэнээр бүтээж 20 гаруй хэл дээр орчуулан гаргаж буй хосгүй бүтээл юм.

Энэхүү номыг цөөн тоогоор  хэвлэсэн гэж сонссон.
Тиймээ 9 эрдэнийн номоо Монгол улсад 21 ширхэгийг хэвлэн гаргана.Анхныхаа номыг Монгол улсын засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өргөн барьсан. Харин тав дахь хэвлэлээ Монгол улсын тав дахь шинэ Ерөнхийлөгчид барих ба уг номонд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч хэн болох тухай бичсэн.

Номын 2, 3, 4 дэх хэвлэлийг ямар хүмүүст өргөн барих вэ?
Энэхүү дугааруудыг ямар нэгэн хүнд өргөн барихгүй ээ.Номын нээлтийн өдөр 2,3,4 дэх хэвлэлийн эзэмшигчийг дуудлага худалдаагаар тодруулна.

“Дэлхийн нууц товчоо” номоор коллекци гаргасан гэсэн? Энэ талаар тодруулбал:

“Дэлхийн нууц товчоо” номоороо анхны 9 ширхэг коллекци гаргасан.Үүнд:

Анхны эх загвар, 9 эрдэнийн ном,товгор хавтастай арьсан, орос хэл дээр, англи хэл дээр, өврийн дэвтрэн, судрын баринтагтайгаар гэсэн хувилбарууд багтсан. Коллекцоо нээлтийн өдөр оролцогчдийн ирүүлсэн үнийн саналаар худалдаалах юм.

Энэ ном ОХУ-д орос хэлээр хэвлэгдсэн гэсэн. Өөр ямар хэлээр гарах вэ?
Тиймээ. ОХУ, Казакстан улсуудад Орос хэлээр хэвлэгдсэн номын нээлтээ 7 сард хийнэ. Цаашлаад Герман, Франц, Япон, Солонгос зэрэг 21 улсад нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа.

“Дэлхийн нууц товчоо” номын онцлог юу вэ?
Энэхүү ном нь:

1.Бүтээц хийцээрээ

2.Дэлхийн ард түмний соён гэгээрэлд зориулан бүтээсэн сургаалиараа

3.Ирээдүйн 100 жилийг зөгнөн бичсэнээрээ онцлог юм.

Таны энэхүү бүтээлийг гаргах болсон зорилго юунд оршиж байна вэ?
Өдгөөгөөс 9 жилийн өмнө “Өөрөө өөрийгөө олох, дотоод ертөнцөө таних, амьдралын мөн чанарыг ухаарахын тулд” агуйд суун бясалгал хийж эхэлсэн.Орчин цагийн амьдралын хэмнэл, нийгмийн харилцаа, мэдээллийн урсгалаас тодорхой хугацаанд хөндийрсөн нь энэхүү номыг бүтээх боломжыг бүрдүүлсэн. Нөгөө талаасаа байгалийн сайхан, эерэг энергийн бөөгнөрөл, агуй дахь соронзон орны нөлөө зэрэг нь “Бүтээлч оюун ухаан, далд авьяас чадварыг маань нээн илрүүлж” түүний ачаар номоо туурвисан. Энэхүү бүтээлийг “Дэлхийн ард түмний соён гэгээрэл”-д зориулан бүтээсэн.

“Дэлхийн нууц товчоо” номын ач холбогдол юунд оршиж байна вэ?
Дэлхийд энх тайван цогцолж, хүмүүс эв нэгдэлтэй, эрүүл энх , амар тайван амьдраасай гэсэн хүсэл зориг төвлөрч 100 сургааль, 100 онч үг бүхий тэргүүн бүлгийг хүн төрөлхтөнд зориулан бичсэн.

2016 оноос 2106 он хүртэл ирээдүйн 100 жилд дэлхий дахинд тохиолдох үйл явдлуудыг зөгнөн бичсэн. Мөн Монголд болох үйл явдлуудыг он цагаар товчоолон оруулсан./Нийт 1000 гаруй зөгнөлүүдээс 216 зөгнөлийг сонгон авч оруулсан.Уг зөгнөлүүд нь 21 ба 22 дугаар зуунд хамаарагдана/. Энэхүү зөгнөлүүдийг судлан шинжилж ирээдүйд тохиолдох саад муубүхнээс сэргийлж, сайхан бүхнийг угтан дэлгэрүүдэх боломж бидэнд бий.

“Дэлхийн нууц товчоо” ном нь гадна харагдах байдал, дотоод агуулгын хувьд дахин давтагдашгүй, хосгүй үнэт бүтээл гэж та түрүүн дурдсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
Номын хавтсыг 9 эрдэнэ оруулан бүтээсэн. 9 эрдэнэ нарыг тойрон эргэдэг. 9 гаригийн эрчим, энергийг өөртөө соронздон татаж, уг номыг мөнхийн энергитэй байлгах учиртай. Номын нүүрэнд өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг илэрхийлсэн 3 суурьтай зөв гурвалжинг цэвэр мөнгөөр цутгаж, хээгээр чимэглэн урласан.

Номын хавчуургыг 9 цагаан азарганы дэлээр сүлжиж хийсэн ньморины сулд хийморь ивээхийг билэгдсэн. Номын хавчуурганы үзүүрт тухайн цаг үедээ дипломат паспорт болж байсан “Алтан гэрэгэ” зүүсэн. Номны шил хэсэгт уйгаржин Монгол бичгээр “Дэлхийн нууц товчоо” номынхоо нэрийг товойлгон бичиж сууринд нь тулга, оройд нь бадамлан асах галыг дүрслэн оруулсан.

Номын арын хавтсанд 13 дугаар зуун ба өнөөгийн Монгол улсын газрын зургийг оруулж өгсөн.” Их түүх дахин давтагдана”, “Их түүхэнд хаадын хаад сөгдөн мөргөх болно” гэсэн афоризмыг оруулж өгсөн.

“Дэлхийн нууц товчоо” номын нээлтийн тасалбарын үнэ болон хаанаас авах талаар тодорхой мэдээлийг уншигчиддаа хүргэх үү?
Энэхүү номын нээлт, дуудлага худалдаанд улс төр, бизнес, соёл урлаг,спортын алдартнууд болон бусад гадаад, дотоодын зочид төлөөлөгчид урилгаар оролцоно.
Нээлтийн тасалбар авахыг хүсвэл 99858084,88858084 дугаарын утсаар захиалж үнэгүй хүргүүлэн авах боломжтой. Тасалбарын үнэ 120600 төгрөгийн үнэтэй ба тасалбар бүрт 210600 төгрөгийн бэлэг дагалдана.
Цаг зав гарган хүрэлцэн ирж ярилцлага өгсөн таньд баярлалаа.Таны цаашдын ажил үйлсд өндөр амжилт хүсье!

Ц.Шийрэв

0 Сэтгэгдэл
9 эрдэнээр бүтээгдэх гэж байгаа гэхлээр борлуулалт нь их эрэлт хэрэгцээтэй байх юм байна бас дэлхийд сурталж чадаж байна шүү дээ
9 эрдэнээр бүтээгдэх гэж байгаа гэхлээр борлуулалт нь их эрэлт хэрэгцээтэй байх юм байна бас дэлхийд сурталж чадаж байна шүү дээ
9 эрдэнээр бүтээгдэх гэж байгаа гэхлээр борлуулалт нь их эрэлт хэрэгцээтэй байх юм байна бас дэлхийд сурталж чадаж байна шүү дээ
Хамгийн их уншсан