Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт 18-20 градус дулаан, бага зэргийн бороотой

Нийслэл Улаанбаатар хот орчимд өнөөдөр үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч 18-20 хэм дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 12-17 хэм, говийн бүсийн нутаг, Дарьгангын тал нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.  

Ихэнх нутгаар, 28-нд говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан