Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Энхболд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу энэ оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхээ СЕХ-ноос МАН-ын   нэр дэвшигч М.Энхболд хамгийн түрүүнээ гардаж авлаа.

Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсныхаа дараа тэрбээр "МАН надад итгэл хүлээлгэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн. Энэ сонгуульд ялалтад хүрэх хариуцлагатай үүрэг надад оногдож байна. Энэ удаагийн сонгууль зөвхөн Ерөнхийлөгчөө сонгох биш хагарсан, доройтсон энэ бүгдэд цэг тавих сонгууль гэж би ойлгож байна. Монголын ард түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлтийн шинэ замыг сонгох сонгууль болно" гээд Ерөнхийлөгчийн сонгуульд хамт өрсөлдөх гэж буй С.Ганбаатар, Х.Баттулга нарт хандан хуулиа дээдэлж, гүтгэлэг гүжирдлэгээр биш бодлогоороо, хөтөлбөрөөрөө шударга өрсөлдөхийг уриалсан захиа бичсэнээ хэллээ.

Өнөөдөр мөн АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан