Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Бямбасүрэн: Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, язгуур эрхийг хадгалах төрийн тэргүүн хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхий сайд асан

Монгол түмний хайртай хүү, монгол төрийн далбааг дэлхийн тавцанд мандуулж явсан Баттулга таныг нэр дэвшигчээр тодруулсан АН-ын гишүүд дэмжигчдэдээ, монголчууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол төр бол Их Эзэн Чингис хааны төр. Чингис хаан төрийн тэргүүн болохдоо “Би хадаас болж төрийг бэхлэн сахиж, Аргамжаа болж улсыг барин хатуужсуу” хэмээн тангарагласан билээ. Монгол төрийн үе үеийн удирдагчид энэ гэрээс тангарагийг санаж явдаг. Өнөөдөр монголчуудын шийдэх асуудал өвөрмөц. Ардчилсан хувьсгалын ачаар монголчууд асар их зүйлийг олж авсан ч гэсэн цаг үеийн долгионд цохигдож, өнгө бүдэгхэн амьдарч байгаа ч гэсэн өнөөдөр Ерөнхийлөгчөөсөө мөнгө харахгүй, хүүхдүүд чихэр, настангууд дулаан хувцас горьдохгүй ээ. Монголд өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал, язгуур эрхийг хадгалах төрийн тэргүүн хэрэгтэй. Монголын нийгэмд шударга ёс хэрэгтэй. Бид сонголтоо хийгээд нэг жилийн хугацаа хүрээгүй байна. Сайхан амлалтын цуурай тасраагүй, амлалтаасаа няцсан үйлдлийн тоос замхраагүй байна. Ийм үед монголчууд бид ухаалаг сонголт хийх ёстой. Монголын ард түмний аз хийморийн тэнгэр өндөр байхыг ерөөж байна.
Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэх гардах үеэр Д.Бямбасүрэн гуайн хэлсэн үгээс...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан