Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сочи хотын оршин суугч 364 сая рубль хожжээ

364 сая рублийн хонжвор таарсан сугалааны тасалбар худалдан авсан азтай иргэн сугалааг зохион байгуулагчидтай холбогдсон байна. Энэ тухай “Столото” худалдааны төвийн хэвлэлийн алба мэдээллээ.

“Азтан манай дуудлагын төв рүү утасдсан. Гэхдээ хонжвороо баталгаажуулахаар хараахан ирээгүй байна” гэж зохион байгуулагчид ярьжээ. Өмнө нь мэдээлж байснаар, Сочи хотын нэгэн иргэн 364 сая 685 мянга 787 рубль хожсон аж. Энэ нь түүхэн дэх хамгийн том хонжвор юм. Тэрбээр гар утасныхаа аппликейшнийг ашиглан 700 рублиэр сугалаа худалдан авсан байна. Азтан долоон цифрийг дарааллаар нь зөв таажээ.

0 Сэтгэгдэл
ёстой азтай юмаа Гарч сугалаа авлаа XD
Хамгийн их уншсан