Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна


Аргын тооллын 5 сарын 29, Сумъяа гараг. Билгийн тооллын 4, Өглөгт охин одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 5 цаг 10 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана.

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан