Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БСШУС-ын сайдыг огцруулах саналаа Ерөнхий сайд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дөнгөж сая Ж.Батсуурийг БСШУС-ын сайдаас огцруулах саналаа УИХ-ын даргад өргөн барилаа. Ажлын хариуцлага алдсаны улмаас түүнийг огцруулах Ерөнхий сайдын саналыг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалт 2017 оны тавдугаар сарын 25-ны өдөр болох байсан юм. Гэвч уг шалгалт эхлэхээс өмнө материал задарсан тул уг шалгалтыг хүчингүйд тооцож, өнөөдөр буюу тавдугаар сарын 30-ны өдөр дахин авсан юм. Энэ нь шалгалтын материал урьдчилан задарсны улмаас улсын шалгалтыг дахин авсан анхны тохиолдол юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Ер нь сүүлийн үед сургалт муудаад бна гэж хүн бүхэн ам амандаа шуугиад л Зөвхөн захын жишээ хэлэе орон нутагт төв аймгийн захын суманд гэхэд улсын шалгалт авхад арилдаг балаар бичээд л багш нар нь алдаагий нь засаад л явууладг яг үнэнээр явулбал бүх хүүхэд унадаг,тэхээр багшийн үр дүнгээс хасдаг хэн сурахгүй бгаа хүүхдийн өмнөөс цалингаа хасуулах вэдээ тогтолцоо нь буруу юм шиг санагдаад бнаа.тус тусдаа л амиа боддог яма сургуулийн захиргаа гээдл дунд нь юу ч мэдэхгүй үл мэдэхүүд олширдог
Хамгийн их уншсан