Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн албаны туршлагагүй хүн БСШУС-ын сайдыг орлох уу

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах саналаа УИХ-ын даргад өргөн барьсан. Түүний эл саналыг УИХ дахь МАН-ын бүлэг хүртэл дэмжсэн учир өнөөдөр УИХ-ын чуулганаар Засгийн газраас өргөн барьсан БСШУС-ын сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж, Ж.Батсуурийг огцруулахыг дэмжих үү гэсэн томьёоллоор санал хураав.

Гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэнээр тэрээр өнөөдрөөс эхлэн ажлаа хүлээлгэн өгөхөөр боллоо. Ийн Ж.Батсуурь сайдыг огцруулах болсон шалтгаан нь улсын шалгалттай холбоотой. Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалт энэ сарын 25-ны өдөр болох байсан. Гэвч уг шалгалт эхлэхээс өмнө материал задарсан тул шалгалтыг хүчингүйд тооцож, өчигдөр дахин авсан юм. Энэ нь шалгалтын материал урьдчилан задарсны улмаас улсын шалгалтыг дахин авсан анхны тохиолдол аж.  Харин Засгийн газрын зүгээс БСШУС-ын сайд Ж.Батсуурь нь ажиллах хугацаандаа салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн, хариуцлагагүй хандсан нь огцруулах болсон үндэслэл нь хэмээн тайлбарлаж байна.

Ямартай ч БСШУС-ын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг Засгийн газар өнөөдөр томилох ёстойг УИХ-ын дарга М.Энхболд сануулсан. Дэд сайд нь АНУ-д Элчин сайдаар томилогдоод явчихсан учир өнөөдөртөө багтааж түр орлон гүйцэтгэгчийг томилно гэвэл тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаас өөр гаргалгаа байхгүй. Тиймээс ч боловсролын салбарынхан Б.Баярсайхан сайдыг орлох нь хэмээн жиг, жуг хийцгээж байна.

Түүний хувьд 1996-1998 онд Монголын үндэсний телевизид хөтлөгч, хууль эрх зүйн нэвтрүүлгийн редактор, 1998-2001 онд Монгол Улсын Дээд Шүүхэд сэтгүүлийн нарийн бичгийн дарга бөгөөд хэвлэлийн төлөөлөгч, 2002 онд Ийгл телевизийн парламентын сэтгүүлч, 2002-2004 онд MCS группийн PR менежер, 2004-2007 онд Ийгл телевизийн маркетингийн албаны дарга, 2007-2014 онд Ийгл телевизийн Гүйцэтгэх захирал, 2011-2015 онд Монголын үндэсний пресс клубийн ерөнхийлөгч, 2015-2016 онд Олон улсын пресс клубуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ажлын туршлагатай. Харин өнгөрсөн жилийн аравдугаар сарын 6-нд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж буй юм. Тиймээс Улсын дээд шүүхэд нэг жил ажилласнаас өөр төрийн албанд ажиллаж байсан туршлагагүй түүнд бүхэл бүтэн Монгол Улсын боловсролын, спортын, урлагийн салбарыг удирдах эрхийг өгөх нь тийм ч оновчтой шийдвэр биш болов уу.

Мөн чуулганы хуралдааны үеэр “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьт хариуцлага тооцож буй бол дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нарт мөн адил зарчим үйлчлэх ёстой” гэх гишүүд байсныг энд сануулах нь зүйтэй байх. Угтаа бол Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд
9.4.Төрийн нарийн бичгийн дарга үйл ажиллагаандаа хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, тэдгээрт нийцсэн сайдын тушаал, үүрэг даалгаврыг удирдлага болгоно.
9.5.Төрийн нарийн бичгийн дарга нь яамны аппаратын ажлын үр дүнг сайдын өмнө хариуцна.
 9.6.1.яамны аппаратын ажлыг өдөр тутмын удирдлагаар хангах, яамны хэмжээнд мөрдөх дүрэм, заавар, журмыг хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, сайдын тушаалд нийцүүлэн баталж, мөрдүүлэх
гэх мэт олон заалт байна. Тэгэхээр УИХ-ын гишүүдийн хэлсэнчлэн БСШУСЯ-ны Төрийн нарийн, газрын дарга нар Ж.Батсуурийн адилаар хариуцлага үүрэх ёстой.

0 Сэтгэгдэл
Arai ugui bailgui de. Suungu duu n songuuliin ued baahan orilsonii shagnald n egch n TNB-n alband ochsn gsn.
Хамгийн их уншсан