Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-д дэлхийн хамгийн том нисэх онгоцыг харууллаа

Америкийн Калифорни мужийн Моохавын цөлд манай гаригийн хамгийн том тээврийн нисэх онгоцыг үйлдвэрийн ангараас гаргаж харууллаа гэж энэ том хөлгийг үйлдвэрэлэж байгаа Stratolaunch компани мэдээллээ.
15 метр өндөр, нийт 28 дугуйтай, 230 тонн жинтэй энэ аварга хөлгийн далавч нь гэхэд л 117 метр юм байна.

250 тонн ачаа тээвэрлэх чадалтай энэ хөлгөөр сансрын Pegasus XL зөөгч пуужинг гарааны талбайд хүргэх ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байгаа  юм байна. Эхлээд энэ онгоцоор нэг пуужин тээвэрлэнэ гэж байгаа ч цаашдаа гурвыг ч зөөж чадна гэж үзэж байна.

Компанийн захирал Жин Флойдын үгээр бол онгоцыг ойрын үед Мохавын цөлд газардээр турших бол 2019 он гэхэд агаар хөөргөхөөр төлөвлөж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан