Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэрэмжлүүлэг: Манай хил залгаа газарт шувууны ханиад гарлаа


Өмнөговь аймгийн Гурвантэс сумтай хил залгаа БНХАУ-ын Баяннуур аймгийн Сэхээ боомтын орчим H7N9 вирүсээр үүсгэгдсэн шувууны томуугийн хүний өвчлөл гарсантай холбогдуулан ЭМЯ-аас дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

-Онцын шаардлагагүй бол БНХАУ-ын Баяннуур аймагт зорчихгүй байх;
-Гэрийн тэжээвэр амьтдаас аль болох хол байх, шувууны захаар явахгүй  байх;
-Шувуу, гэрийн тэжээвэр амьтдын өтгөн, сангасаар бохирлогдсон гадаргууд хүрэхгүй байх, үхсэн амьтадтай харьцахгүй байх;
-Шувууны гаралтай бүтээгдэхүүний аль улсад үйлдвэрлэсэн, баталгаат хугацаа зэргийг сайтар нягтлах, өвчлөл гарсан бүс нутгаас ирсэн бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх;
-Шувууны гаралтай мах, махан бүтээгдэхүүн, өндөгийг түүхий, хагас боловсруулан хүнсэнд хэрэглэхгүй байх;
-Гол, булаг, шандны  түүхий усыг уухгүй байх;
-Гарыг тогтмол савандаж угаах;
-Өвчлөл гарсан бүс нутгаас ирсэн хүнд гэнэт өндөр халуурах, ханиалгах зэрэг томуугийн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан