Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
АНУ шинэ ангиллын нисэх онгоц тээгчээ усанд тавилаа
АНУ-ын тэнисийн цэргийн флот цоо шинэ ангиллын нисэх онгоц тээгч “Gerald Ford” хөлөг ашиглалтад авч усанд тавилаа гэж Тэнгисийн цэргийн флотын хэвлэлийн алба мэдээлжээ.
Хөлөг үйлдвэрлэгч Huntington Ingalls Industries компани шинэ хөлгөө захиалагчид Виржини мужийн Атлантын далайн эргийн Ньюпорт-Ньюс баазад хүлээлгэн өгсөн байна.
Энэ шинэ хөлөг 2009 онд ашиглалтад хүлээж авсан “Нимиз” хөлөгтэй ээлжлэх зориулалттай юм байна.
Өнөө ашиглалтад байгаа нисэх онгоц тээгч хөлгүүдээс илүү их талбайтай болохоор энэ шинэ хөлөг бүр олон онгоц, нисдэг тэрэг, түлш шатахуун, зэвсэг хэрэгсэл тээвэрлэх хүчин чадалтай гэнэ. Үүний зэрэгцээ цахилгаан соронзон хөөргөгч, өмнөхөөс боловсронгуй гарааны зурвас зэрэг нь нисэх талбайгаас онгоц хөөрөх хурдыг нэмэгдүүлсэн юм байна.
Энэ хөлөгт өмнөх хөлгүүдээс гурав дахин их эрчим хүч үйлдвэрлэх чадалтай цөмийн хоёр шинэ төхөөрөг суурилуулсан гэнэ.
50 жил ашиглах хугацаатай, 75 онгоц тээвэрлэж хөөргөх чадалтай энэ хөлөгт ажиллах хүний тоо нь өмнөх “Нимиз” хөлгийнхөөс харин цөөн юм байна. “Нимиз” хөлөг дээр таван мянга гаруй хүн ажилладаг байсан бол Жеральд Форд хөлөг дээр 4539 хүнтэй баг ажиллах юм байна.

0 Сэтгэгдэл