"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
Японы эзэн хааны эрх мэдлээ шилжүүлэх хуулийг парламент баталжээ
Японы Эзэн хаан Акихитогийн эрх мэдлийг шилжүүлэх тухай тусгай хуулийн төслийг тус улсын парламентын доод танхим хэлэлцэж баталлаа гэж Japan Today мэдээллээ.
Энэ хуулийн төслийг хааны титмээ өөрийн залгамжлагч Нарухитод шилжүүлье гэсэн өдгөө 83 настай эзэн хааны хүсэлтээр тусгайд нь боловсруулж хэлэлцсэн юм.
Хуульд хааны эрх мэдлээ шилжүүлэх хугацааг хууль баталсны дараах гурван жилд багтаана гэсэн ч хэвлэлүүдийн тэмдэглэснээр бол 2018 оны арванхоёрдугаар сард болж магадгүй гэж байна. Учир нь тэр үед эзэн хаан Акихито 85 нас хүрэх юм.
Эзэн хаан Акихито өнгөрсөн оны наймдугар сард ард түмэндээ хандаж телевизээр хэлсэн үгэндээ өөрийн нь нас өндөр болж албан үүргээ хэрэгжүүлэхэд хүнд болсон тул эрх мэдлээ шилжүүлж өгнө гэдгээ мэдэгдсэн юм.
Эзэн хааныг амьдад нь эрх мэдлийг нь шилжүүлэх явдал Японы сүүлийн 200 жилийн түүхэнд анх удаа тохиож байгаа юм.
Хуулийн төслийг японы парламентын дээд танхим буюу Зөвлөхүүдийн танхим энэ сарын 6-нд хэлэлцэж санал хураана.

0 Сэтгэгдэл