Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Амар тайван орны тоонд Монгол орж байна

Дэлхийн энхтайван, эдийн засгийн Хүрээлэн 2016 оныхоо  “Тайван орны дэлхийн индекс”-ийг гаргахад Монгол Улс 46 дугаар байрт орсон байна. .

Хүрээлэнгийн шинжээчид 163 оныг хамруулан дотоодын болон, олон улсын зөрчилдөөн, хямралтай эсэх, нийгмийн аюулгүй байдал, гэмт хэргийн гаралт, зэвсэглэл зэргээр судалжээ.

Төв Азийн орнуудаас Казахстан 72, Туркмен 119, Узбек 101, Тахжик 118, Киргыз 111 дүгээр байр эзэлсэн байна.

Манай гаригийн хамгийн амар тайван орноор Исланд, Шинэ Зеланд, Португали улсууд шалгарчээ. Харин хамгийн сүүлийн байр буюу хүн амьдрахад хамгийн эрсдэлтэй орнуудад Ирак, Афганистан, Сири улсууд  орж хамгийн сүүлийн байр эзэлсэн байна.

Судалгаагаар өнгөрсөн 2016 онд манай дэлхий дахинд  амар тайван амьдрах нөхцөл 0,28 хувиар дээшилсэн гэсэн үзүүлэлт гарсныг илтгэлд дурдсан байна. Шинжээчдийнхээр бол өнгөрсөн онд дэлхийн улс орнуудад тамлан зовоох, бусад төрлийн аллага, хүчирхийллийг  төрөөс санхүүжүүлэх явдал буурсан гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан