Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа маргааш эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа маргааш буюу зургадугаар сарн 6-ны өдөр орон даяар эхэлнэ. Сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 26-ны өдөр болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид, сонгуулийн санал хураах өдрөөс нэг хоногийн өмнө буюу зургадугаар сарын 25-ны өдрийг хүртэл  18 хоногийн турш сонгогчдод Төрийн тэргүүнээр сонгогдвол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд хэрхэн ажиллах мөрийн хөтөлбөрөө танилцуулах юм.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, Ардчилсан намаас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар гэсэн гурван нэр дэвшигч өрсөлдөх эрхээ аваад байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан