Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хадгаламжийн хүүгийн орлогоо шалгаж татвараа төлөөрэй

Иргэндээ ээлтэй, мэргэжлийн Засгийн газартай эрх баригчид хатуухан хэлхэд “ялын тогтоолоо” уншаад эхэлсэн гэж хэлж болно. Тухайлбал, тавдугаар сарын 01-нээс авто машины онцгой албан татвар нэмсэн билээ. Тэр дундаа ард түмний унаа болсон приуст 50 хувийн татвар ногдуулсан. Гэтэл муу дээр муу, муухай дээр улцан гэдэг шиг Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулж ард түмний эсэргүүцэлтэй тулав. Ингээд гал унтраах түр тактик хэрэглэж уг татварыг долдугаар сарын 01 хүртэл хойшуулах шийдвэр Засгийн газар гаргаад байгаа. Харин техникийн зах дээр зарах гээд сойсон приусын үнэ татвар нэмсэн сурагаар 2-3 сая төгрөгөөр нэмэгдсэн. Монголд нэг тогтсон жам бий. Тэр нь үнэ нэмэгдсэн л бол эргэж буудаггүй. Тэр чигтээ тогтож үлддэг.  Ялангуяа, шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ, инфляцын гарфик дээр энэ үйлдэл тодоос тод зурагдан үлддэгийг бэлээхэн харж болно.

Ийнхүү эрх баригчдын бодлоггүй, хөнгөн хуумгай, гэнэн томоогүй шийдвэрийн золиосыг ард түмэн халаасаа тэмтэрч ёстой л эцсийн зоосоо шавхан төлдөг дүр зураг манайд бий.   
Үүнээс гадна Засгийн газар халаасаа түнтийлгэж, төсвийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд ОУВС-ын нэр барьж хийсэн бас нэг алхам бол УИХ-д хандаж  Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах явдал байв. Тэгээд сансандаа ч хүрсэн. Ирэх долдугаар сарын 01-нээс хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар нэмэгдүүлнэ.

Мөн  хадгаламжийн хүүгийн орлогод их, бага, шатлалтай бус нэгэн жигд 10 хувийн татвар ногдуулах шийдвэр нь тавдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхлээд байна. Засгийн газрын  энэ шийдвэр нь 2012 оны УИХ-ын сонгуулиар татвар нэмэхгүй гэсэн амлалтаасаа ухарсан хэрэг боллоо гэсэн шүүмжлэл дагуулаад байгаа билээ.

Манай редакцад нэгэн иргэн хандаж хүүхдийнх нь хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулсан талаар мэдээлэв. Тэрбээр “Би 800 мянган төгрөгийн цалинтай. Энэ мөнгө өнөөдөр амьдралд хүрэлцэхгүй. Монголд цалин, орон сууц гээд зээлгүй хүн, гэр бүл байхгүй байх. Би ч тэдний нэг. Манай гэр бүл цалингаасаа сар бүр орон сууцны лизенгээ төлж үлдсэн мөнгөө амьдардаа чадан ядан хүргэж байна. Гэвч хүүхдийнхээ сар бүр төрөөс авч байсан 20 мянган төгрөгт гар хүрэлгүй банкинд хадгалж ирсэн. Энэ мөнгө нь хуримтлагдаад 1.2 сая төгрөг болсон юм.  Банкинд очоод тэр мөнгөнийх нь бичилтийг хийлгэхэд түүнээс 1400 төгрөгийн татвар авлаа. Эрх баригчид айл өрхүүдийг хөргөгч, зурагттай баян хэмээн тодорхойлж сар бүр хүүхдэд өгдөг байсан 20 мянган төгрөгийг хассан. Тэгээд хүүхдийн нэр дээрх хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авч эхэлсэн нь увайгүй үйлдэл. Төр татвар авах нь зүйн хэрэг. Хамгийн гол нь нялхас хүүхэд гэж ялгалгүй халаасанд нь гар дүрж байгаа нь эмгэнэлтэй. Монгол төр ингэтлээ ядарсан юм байх даа. Бусад орнуудад хүн амаа олшруулах бодлого баримталж хүүхдэд мөнгө өгөх, хадгаламж нээхийг дэмждэг. Гэтэл манайд эсэргээрээ байна” гэв. 

Өнөөдөр улс төрчид эх орон, эх орон л гэдэг. Тэр чинь маш энгийн. Үр хүүхдээ төлөв төвшин хүмүүжүүлэх, амьдралын ухаан суулгах, боловсрол олгох явдал гэж би боддог. Гэвч жирийн иргэд, ирээдүй хойч үеийнхээ халаасанд гар дүрдэг  эрх баригчид ичих хэрэгтэй гэдгийг энэ эхийн сэтгэл яриа өөрийн эрхгүй бодогдуулж байлаа.

Нөгөө талаар иргэд татвараа төлөөд, амьдарлаа залгуулаад цөөхөн ч гэсэн хэдэн төгрөг илүүчлээд банкинд хадгалдаг. Энэ хадгаламж нь бүх татвараа төлсөн мөнгө. Гэтэл яагаад дахин татвар ногдуулж байна. Бид мөнгөө банкинд бус гудсан дороо хадгалах хэрэг үү хэмээн шүүмжилж буй.

Ер нь хадгаламж бол хувь хүн, айл өрх, албан байгууллагын эрсдэлээс сэргийлэх сан. Ийм ч учраас:
1.Инфляцийг индексжүүлэх хэрэгсэл
2.Банкин дахь хадгаламж нь хөрөнгө оруулалтын эх үүсвэр болно
3.Айл өрх, иргэдийн амжиргааны санхүүгийн эрсдлийг хаах, түүнээс сэргийлэх нөөц гэдэг.   

Хадгаламж  их байх, нэмэгдэх эрсдэл арилж  улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангах нэг эх үүсвэр болж байдаг. Тэгэхээр Засгийн газар хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах асуудлыг нухацтай судалж оновчтой шийдвэр гаргах учиртай байж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан