Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Орос, Хятадын залуучуудын лагерь Хөх Хотод эхэллээ

Монгол, Орос, Хятад гурван хөрш орны залуучуудын зуны лагерь Хятадын Өвөр монголын өөртөө засах орны нийслэл Хөх хотод “Энхтайван,найрамдал, залуу элч нар” гэсэн уриатайгаар ажлаа эхэллээ.

Зуны лагерийн нээлтийн ажиллагааны үеэр  Орос, Монголоос очсон  200 гаруй залуу хятад нөхөдтэйгөө нийлэн өөр өөрийн ард түмний ардын дуу хуур, бүжиг наадан үзүүлсэн байна. Тав хоногийн хугацаанд энэ залуус Хөлөнбуйр аймаг дахь фашизмын эсрэг дайны баатруудад зориулсан дурсгалын цогцолбор, цэцэрлэг, Эрээн хот дахь үлэг гүрвэлийн музей, Өвөр монголын түүх соёлын дурсгалт газруудаар аялж, Ордос дахь Чингисийн цогцолборт түүдэг галтай үдэшлэг зохион байгуулна.

Тав дахь жилдээ зохион байгуулж байгаа хөрш орнуудын залуучуудын зуны ийм лагерь нь зөвхөн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэвшил болоод зогсохгүй, Хятад, Орос, Монгол гэсэн хөш гурван орны залуучуудын нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болдог юм гэж Өвөр Монголын өөртөө засах орны Аялал жуулчлалын удирдах газрын тэргүүн Вэй Гонань хэлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан