Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол хүн жилд 7,8 литр архи уудаг

Нэг монгол хүн жилд дунджаар 7,8 литр согтууруулах ундаа хэрэглэдгээрээ Ази-Номхон далайн бүс нутагтаа архины хэрэглээгээрээ тавдугаар байрт жагсч байна. Энэ бүс нутагтаа Өмнөд Солонгосчууд жилд 11,9 литр согтууруулах ундаа хэрэглэдгээрээ тэргүүлж байгаа бол австраличууд 11,2, Шинэ Зеланд хүн 10,1 литр хэрэглэдэг хэмээн хоёр гуравдугаар байрт орж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан энэ судалгааны талаар тус байгууллагын төлөөлөгч архи согтууруулах ундааны хэрэглээг багасгахад эдгээр бүтээгдхүүний зар сурталчилгааг багасган хязгаарлах, үнийн зохистой бодлого баримтлахын чухлыг онцолж байна.

Архи согтууруулах ундааны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж байгаа Литва улсад гэхэд л зар сурталчилгааг хязгаарлдах талаар харьцангуй анхаарч байгаа ч архи согтууруулах ундааны үнэ нь харьцангуй хямд байгаа гэж тэр дурджээ.

ДЭМБ-ын мэдээгээр архи согтууруулах ундааны хэрэглээ баруун Европт харьцангуй багасч асуудлыг шийдэж байгаа бол Зүүн Европт тун тааруу, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад бүр  муу байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан