Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросууд “Мордоод Монгол руу явъя” аялалд гарна


Оросын Санкт-Петербург хотоос ирэх долдугаар сард “Мордоод Монгол руу явъя” гэдэг аяллын групп замд гарна гэж тус хотын олон улсын харилцаа, цагаачлалын бодлого хариуцсан хорооны хэвлэлийн алба мэдээлжээ.

Аялалд оролцогсод Чита – Манжуур – Улаанбаатар – Хархорин – Говийн элс – Барнаул гэсэн маршрутаар явж энэ аяллынхаа тухай баримтат кино, замын тэмдэглэл хийх юм байна.

“Аяллын гол зорилго нь Монгол бол идэвхтэй амралтын эрүүл орчин гэдгийг харуулахын зэрэгцээ угсаатан хоорондоын болон үндэстэн хоорондын харилцаа, соёл уламжлал, ард түмнүүдийн харилцан ойлголцоход дэмжлэг үзүүлэх явдал” гэж хэвлэлийн алба мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан