Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэл хот өнөөдрөөс шөнийн гудамжтай болно


Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулснаа нийслэлийн эрх баригчид өнөөдөр албан ёсоор нээнэ.
Циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх гудамжны сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэн, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, 400 хүний амралтын суудал бий болгосон гэнэ.
 Мөн ногоон байгууламжийн нөхөн сэргээж, авто зам болон явган замын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийг нэмэгдүүлэн  орчныг нь  тохижуулан “ШӨНИЙН ГУДАМЖ” болгожээ.

Шөнийн шгудамжийг нээх үеэр орчин үеийн хамтлаг, дуучдын болон жазз, сонгодог урлагийн тоглолт, гэрлэн шоу болно. Мөн бүх төрлийн худалдаа үйлчилгээ гарах юм байна.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Бид цаашид шөнийн гудамжийг тэлэхээр төлөвлөж байна. Жуулчдаас гадна нийслэлийн иргэд, хүүхэд залуус энд амарч зугаалах, алжаалаа тайлах, урлаг соёлын тоглолт үзэх, амтат хоол зооглох, худалдаа хийх боломжтой” гэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан