Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өсвөр насныхны бэлгийн хөгжилд “том хүний кино” нөлөөлнө

Хүүхдүүд хэт эрт бэлгийн харьцаанд орж байгаад сэтгэл зовнисон мэргэжилтнүүд учрыг нь олохоор судалгаа явуулжээ. Хүүхдийн бэлгийн хөгжлийг сексийн сэдэвтэй телевизийн нэвтрүүлэг болон насанд хүрэгчдийн кино түргэсгэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна. Эцэг эх нь бэлгийн хүмүүжлийн талаар хүүхэдтэйгээ нээлттэй ярилцдаггүй учраас тэд зурагтнаас гол мэдээллээ олж авдаг. Ийнхүү том хүний кино, нэвтрүүлэг байнга үздэг хүүхдүүд гурав дахин эрт бэлгийн харьцаанд ордог байна. Иймээс судлаачид эцэг эхчүүдэд хүүхдийнхээ үзэж байгаа хөтөлбөрт анхаарал хандуулахыг зөвлөж байгаа юм.  Хүүхэдтэйгээ бэлгийн бойжилт, хүмүүжлийн талаар нуулгүй ярилцдаг бол та санаа зовох зүйлгүй амьдарч болно. Учир нь нээлттэй эцэг эхийн хүүхдүүд бэлгийн харьцаанд эрт ордоггүй бөгөөд мөн хамгаалах аргыг сайн мэддэг. 

2 Сэтгэгдэл
ганхүү
ганхүү
Хамгийн их уншсан