Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэмт этгээдийн гэрт нэгжлэг хийжээ

АНУ-ын Колорадо мужид Бэтмэн киноны сөрөг дүр Жокерын дүрээр хувцасласан этгээд иргэдрүү гал нээж 12 хүний аминд хүрсэн аймшигт хэрэг гарсан. Цагдаагийнхан сэжигтний гэрийг нэгжсэн байна. Нэгжлэгийн үеэр сэжигтний гэрээс тэсрэх бодис илрүүлжээ. Цадаагийнхны мэдээлж буйгаар Жокер гэмт үйлдлээ маш сайн бодож төлөвлөсөн байжээ. Тэрээр шөнөөр гэмт үйлдлээ хийсэн бөгөөд шатахуунтай савыг кино театр байсан хүмүүсрүү шидэн буудаж эхэлжээ. Амь үрэгдсэн хүмүүсээс гадна 56 хүн шархадсан байна.Гэмт хэрэгтэн кино театраас гарч явахдаа баригдсан гэж цагдаагийнхан мэдэгджээ. Нэгжлэгт робот ашигласан байна.

Цагдаагийн дарга Даниел Оатэс гэмт хэрэгтний гэр нь цагдаагийн амийг хөнөөхөөр бэлдсэн байсан гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан