Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Туркчүүд монгол иргэдэд халдах нь ихэслээ

Туркт, ялангуяа Стамбул хотноо туркчүүд монгол иргэд рүү халдах нь эрс ихэслээ хэмээн хэвлэлүүд мэдээллээ.

Үүнтэй холбоотойгоор туркийн Стамбул хотноо суугаа Монгол Улсын консул Б.Энхмөнх, турк дэх “Монгол ах дүү нарын холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Мөнхмаа нар Стамбул хотын Эрүүгийн цагдаагийн орлогч дарга К.Хусейн, хотын цагдаагийн газрын комиссар А.Закирия нартай уулзаж нөхцөл байдлыг ярилцсан байна.

Цагдаагийн байгууллага “Гадаадын ямар ч иргэн гэмт хэргийн хохирогч болсон бол Туркийн цагдаагийн байгууллага, прокурор, шүүхэд хандах эрхтэй. Харамсалтай нь Туркт хууль бусаар оршин амьдарч байгаа хүмүүс хууль сахиулагчдад хандахаас эмээдэг. Хууль бусаар амьдрагсдад захиргааны хариуцлага хүлээлгэдэг” гэсэн байна.

Мөн монгол иргэдийг гудамж талбайгаар зорчихдоо болгоомжтой байхыг анхааруулаад монголчууд олноор амьдардаг дүүрэг,  гудамжны эргүүлийн тоог нэмэхээ амлажээ.

0 Сэтгэгдэл
mglchuudaa uhsenee hiij turkid baidag yum naanaasaa zailaach
Хамгийн их уншсан