Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бичил уурхайчид төрийн үйлчилгээг авна

Бичил уурхайн салбарт гарсан эрх зүйн болон практик шаардлагуудаас гадна 2014-2025 он хүртэл Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгалаа олсон зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс 2010 онд батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг өнгөрсөн сард Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор шинэчилсэн.

Шинэ журмаар Иргэний хуулийн дагуу нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орсон хуулийн этгээдийн ашиглах тоног төхөөрөмжийн хүчин чадлыг 7 дахин нэмэгдүүлж, нөхөрлөл, бүртгэгдээгүй нөхөрлөлийг 9-өөс доошгүй гишүүнтэй байхаар журамлаж, тухайн талбай дахь ашигт малтмалыг ашиглаж дуусах хүртэлх хугацаагаар олборлолтын гэрээг байгуулахаар тусгасан нь бичил уурхай эрхлэгчдийн бүтээмж, орлого, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж харж буй юм.

Түүнчлэн бичил уурхайчид ашигт малтмал олборлож, тодорхой хэмжээний орлого олж байгаа Монгол Улсын иргэний хувьд хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүргээ биелүүлж, нийгмийн халамж, хамгааллын болон төрийн үйлчилгээг авна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан