Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
БНСУ-ын Кёнсанбүг мужтай байгальд ээлтэй эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллана
Хайлаастын замд зам тээврийн ноцтой осол гарчээ
Олимпын бамбар асаж, Парис хүрэх аялалдаа гарлаа
ЗГ: Ипотекийн зээлийн хэрэгжилт болон түрээсийн орон сууцны талаар хэлэлцэнэ
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ
НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно
Их Британийн парламентын сонгуулийн эцсийн дүн гарлаа
Их Британид баасан гарагт болсон парламентын ээлжит бус сонгуулийн эцсийн дүнг зарлалаа. Сонгуулийн бүхий л тойрог хэсгийн саналын хуудсыг тоолж дуусахад Консерватив нам парламентад хамгийн олон суудал авсан нь тодорхой байна.
Тооллогын дүнгээс үзэхэд консервативчууд 318 мандат авсан бол түүний гол өрсөлдөгч лейбористууд 262 суудал авахаар болжээ. Гуравдугаар байрт Шотландын үндэсний нам 35 суудал авсан байна. Либерал ардчилсан нам 12, Ардчилсан нэгдлийн нам 10, Уэльсийн нам гурван суудал авчээ. Ногоонтны нам мөн нэг суудал авсан байна.
Парламентын ээлжит бус энэ сонгуулийг Европын холбооноос гарах асуудлаар Брюссельтэй хийх хэлэлцээрийнхээ өмнө өөрийн байр суурийг бэхжүүлэхийн тулд Ерөнхий сайд Тереза Мэй санаачилсан юм.
Сонгуулийн дүнгээс үзэхэд Их Британийн 650 суудалтай парламентад аль ч нам олонхи болж чадаагүй байна.

0 Сэтгэгдэл