Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэвлэлүүд: “Лалын улс”-ын тэргүүн Аль Багдадиг устгалаа

Сирийн Ракка хотод байсан алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн байрлалыг агаараас бөмбөгдөх үеэр тэдний удирдагч Абу Бакр аль-Багдади амь үрэгдлээ гэж Сирийн хэвлэлүүд мэдээлж байна.

Британийн Daily Mail хэвлэл ч бас агаараас цохилт өгсний дараахан удирдагч аль-Багдади амь алдсан гэж мэдээлжээ. Гэхдээ энэ бүхнийг албан ёсоор баталсан ямар нэгэн мэдээлэл одоохондоо алга байна.

Дэлхийн номер нэг алан хядагчийн амь алдсан, шархадсан гэсэн мэдээлэл үүний өмнө нэг бус удаа гарч байсан ч албан ёсоор хэн ч баталдаггүй өнөө хүрч байна. Хамгийн сүүлд түүнийг иракын арми Мосулыг дайрах үеэр зугтаж яваад амь үрэгдсэн гэж бичиж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан