Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол эмч нар судсан доторхи хаалттай хагалгааг амжилттай хийлээ



 Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны тасгийн эмч нараас бүрдсэн баг, БНХАУ-аас ирсэн хоёр эмчтэй хамтран өнгөрсөн долоо хоногт гол судасны дотуурхи хаалттай хагалгааг амжилттай хийжээ. 

Энэ хагалгааг өмнө нь нээлттэй хэлбэрээр хийхдээ олон цагийн унтуулга наркозтойгоор хийдэг байснаас гадна өвчтөний амь насанд учрах эрсдэл өндөр, хагалгааны дараах эдгэрэлт харьцангуй удаан байсан аж. Харин хагалгааг судсан дотуур хаалттай аргаар хийснээр өвчтөнд цус сэлбэх, зүсэлт хийх шаардлагагүй бөгөөд өвчтөний амь насанд учрах эрсдэл нээлттэй хагалгаанаас маш бага байсан гэдгийг мэргэжилтнүүд нь хэлж байна.

Тус хагалгааг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоноос ирсэн С.Лхамжавд хийсэн бөгөөд  “Судас өргөссөн” гэх оноштой байжээ. Түүнд тааруулж гадаадаас хиймэл судас авч ирүүлж дээрх хагалгааг хийсэн байна.

Манай улсад гол судасны хатуурал, цүлхэн үүсэх, мурийх зэрэг судасны эмгэг өвчлөлүүд түгээмэл тохиолддог бөгөөд хүндэрсэн нөхцөлд заавал мэс заслын эмчилгээ шаардлагатай байдаг. Гол судсанд хиймэл судас орлуулах мэс засал нь өндөр өртөгтэй мэс заслын тоонд ордог ч төрөөс өндөр өртөгтэй мэс заслын төлбөрийн 75 хүртэлх хувийг даах болсноор өвчтөнүүдэд маш их тус дэм болж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан