Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Чингисийн хүүхдүүд” кино тэрбум 200 сая төгрөгөөр бүтжээ


Найруулагч Д.Золбаярын бүтээл "Чингисийн хүүхдүүд" уран сайхны кино энэ сарын 30-нд “Corporate Cinema”-д нээлтээ хийхээр болжээ. Эрийн гурван наадмын нэг болох хурдан морины уралдааны тухай өгүүлэх тус киноны зургийг Архангай аймгийн Цэнхэр сумын үзэсгэлэнт байгальд авчээ. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас ажлаа эхлүүлсэн уран бүтээлчид жил хоёр сарын хугацаанд нийт 1 тэрбум 200 сая төгрөгийг кинондоо зарцуулсан байна. Киноны зураг авч дууссаны  дараахь үйлдвэрлэлийг АНУ-д гүйцэтгэсэн бөгөөд англи хадмал орчуулгатай, дуу дүрсний өндөр шаардлага хангасан 4k форматын кино аж. АНУ-ын Кино ассоциацаас АНУ-д гаргах лиценз болон G буюу бүх насныхан ангиллыг албан ёсоор авсан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард “Warner bros” компанийн дэлгэцнээ гарсан билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан